
Scicon 2025
Шинжлэх ухаанд шимтэгсдийн баяр айсуй. SciCon буюу Science Conference 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн ерөнхий сэдэв нь “Квантын эрин”. Хүн төрөлхтөн квантын ертөнцийг нээснээс хойш 100 жил өнгөрчээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-аас 2025 оныг Квантын жил болгон зарласан юм. Тэгвэл та квантын тухай болон бусад гайхамшигт мэдлэгээр тархины цангаагаа тайлахад бэлэн үү? Сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, туршилт, workshop, mythbuster, science fair, шинжлэх ухааныг дэмжигч байгууллагуудын үзэсгэлэн, клубуудын танилцуулга мөн зөвхөн энэ жилийн SciCon-д зориулсан гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна. Сониуч зангаа мартуузай!

SciCon 2024-ын тойм нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл: Youtube
SciCon 2025 дээр going дарж холбоотой мэдээллийг шуурхай аваарай: Facebook
Нэгдсэн хөтөлбөрийг 4 сарын 15-нд зарлана.
Насны хязгаар: 5+ (Хүүхдийн тасалбар гэж байхгүй)
Байгууллага дээр эсвэл 10-аас олон тасалбар худалдаж авах бол gejyuve@gmail.com руу холбогдоно уу.
Бүх цаг үеийн (Нийт оноо)